Өвөрхангай аймгийн Хархорин суманд аймгийн заан Л.Батхүүгийн нэрэмжит сумын аварга шалгаруулах нээлттэй барилдаан амжилттай болж өндөрлөжээ. Энэхүү барилдааныг Хархорин сумын ҮБХолбоо, Л.Батхүү агсны хүү аймгийн заан Энхтөр,цэргийн заан Тогоо, сумын заан Энхболд, Норовсамбуу нар ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан байна. Барилдаанд Улаанбаатар хотоос Аварга БТДС, Хилчин спорт хороо, МУБИС зэрэг газрын бөхчүүд нийлсэн 9-н аймгийн 20-иод сумын 35 бөх оролцсон байна. Бөхчүүдиййг гурван хэсэгт хувааж тойргоор барилдуусан бөгөөд эхний 12 байр эзэлсэн бөхчүүдийг шагнаж урамшуулжээ.Үүнд: 1. Хархорин сумын уугуул, МУБИС-ийн БТДС-ийн бөх О.Наранбаатар /18 даваа /, 2. Сант сумын харьяат, Аварга БТДС Б.Одсүрэн / 17 даваа /, 3. Хархорин сумын харьяат, МУБИС сумын начин Б.Лхагва-Очир / 17 даваа /, 4. Архангай, Хашаат сумын харьяат, Замчин С.Ганбаатар, 5.Баянхонгор, Баянлиг, ҮБДС сумын начин Т.Даваахүү, 6. Хархорины 10 жилийн сурагч Ю.Отгон,7. Завхан, Отгон Аварга БТДС-ийн сумын начин Г.Анх-Эрдэнэ, 8. Бүрд сумын харьяат, Аварга БТДС-ийн С.Ганпүрэв,9. Тарагт сумын харьяат, Босоо хүчтэн дэвжээ Ж.Батмөнх, 11. Булган, Бүрэгхангай, Адарга БТДС Э.Эрдэнэбулган, 12. Хархорин сумын харьяат, Аварга БТДС Г.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.
Э.Сараa