Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Малчдад ард иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад дулаарч, хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.



2012 оны 05 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 17 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 5 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж