Японы нүүдлийн шувуудыг цацрагтай эсэхийг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Японы нүүдлийн шувуудыг цацрагтай эсэхийг шалгана

Оросын Хэрэглэгчдийн хяналтын газар, Камчатка мужийн Хөдөө аж ахуйн хяналтын газар хамтран Японоос нисч ирсэн нүүдлийн шувууд цацраг идэвхт бодисны халдвар авсан эсэхийг шалгахаар болжээ.

Судлаачдын мэдээлснээр Камчатка мужид нүүдэллэн ирж буй ихэнх шувуу Японд өвөлждөг гэнэ. Ялангуяа «Фукушима-1» атомын цахилгаан станцын осол гарсан мужид хамгийн ихээр нүүдэллэн очиж өвөлждөг аж. Тиймээс шувууд цацрагийн халдвар авсан байх магадлал өндөр гэж судлаачид үзжээ.

Гэхдээ нүүдэллэн ирсэн шувуу бүрийг барьж авч шалгахгүй, цацрагийн лабораторийн мониторингоор судалгаа хийх юм байна. Үүнээс гадна цацрагаар халдварласан шувуудыг шууд устгахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж