”Nokia” компани дахин алдагдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

”Nokia” компани дахин алдагдалд оржээ

Гар утас үйлдвэрлэгч "Nokia" компани дахин алдагдалд оржээ. Оны эхний улиралд 929 сая еврогийн алдагдал хүлээв. Тус компанийг 2012 онд томоохон хэмжээний алдагдалд орж магадгүй хэмээн энэ сарын 11-нд мэдээлж байв. Утасны худалдаа Энэтхэг, Ойрхи дорнод, Африк, БНХАУ-д хамгийн бага үзүүлэлттэй байна.

Nokia компани өнгөрсөн сард алдагдалтай ажиллаж байгаагаас Унгар, Мексик, Финлянд дахь салбараасаа нийтдээ 4000 ажлын байр танахаар болсон тухай мэдээлж байсан. Тус компанийн төлөөлөгчдийн хэлснээр дахин ашигтай байрлал бүхий салбар нээхээр болсон бөгөөд Хятад, Өмнөд Солонгосыг сонгоод байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж