Сансарт тоглоомон тахиа нисгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Сансарт тоглоомон тахиа нисгэжээ

Сансрын орон зайг эзэмшигчдийн алдартай клуб
нэгэн шинэ гишүүнээр бүл нэмжээ. Энэ шинэ гишүүн нь Камилла хэмээх
нэртэй тоглоомон тахиа гэнэ. Камиллаг Калифорнийн нэгэн сургуулийн сурагчид НАСА-гийн мэргэжилтнүүдтэй хамтран сансарт нисгэсэн байна.

НАСА-гийн хэлтсүүдийн нэг болох нарны хөдөлгөөний судалгааны хэсгийн
бэлгэ тэмдэг болдог тахиа өнгөрсөн сард 2004 оноос хойш хүчтэйгээр
явагдсан нарны шуургын үр дагаврыг судлах стратосферээр нисчээ.

Камиллатай хамт наран цэцгийн үр, шавьж тээж явуулсан бөгөөд аяллын үеэр
тэдгээр нь цацрагийн тун олж авах ба харин эргэн ирснийх нь дараа амьд
организмд үзүүлэх цацрагийн нөлөөллийг эдгээрээр дамжуулан судлах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж