Дөрвөн гишүүн МАН-аас гарах өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Дөрвөн гишүүн МАН-аас гарах өргөдлөө өгчээ

МАН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нар намаасаа гарах өргөдлөө өглөө. Эдгээр гишүүд намын гишүүнээс татгалзаж байгаа тухай бичгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд өгсөн байна. Харин тэд нартай хамт МАН-аас гарч, МАХН-д орно гэж байсан УИХ-ын гишүүн Д.Загджав өргөдөл өгөх үеэр алга болсон гэж эх сурвалж хэлж байгаа юм. Тиймээс өнөөдөр тав биш дөрвөн гишүүн МАН-аас гарахаар болоод байна. Хэрэв тэд МАХН-ын батлахаа гардаж авбал МАХН УИХ-д өөрсдийн төлөөлөлтэй болох юм. Өнөөдөр болж байгаа МАХН-ын чуулганы үеэр тэднийг гишүүний батлахаа гардаж авна гэж цөөнгүй эх сурвалж хэлж байна.Харин Д.Загджав гишүүн яагаад хэлсэн үгнээсээ буцсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: www.24tsag.mn


НЭМЭЛТ /2012.04.30 19:18 цаг/:

Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар яг одоо МАХН-ын төв байранд ирээд байгаа аж. Тэнд МАХН-ын улс төрийн холбооны Бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд дээрх хоёр гишүүнийг МАХН-д элсэхээр ирээд байна гэх мэдээлэл байна. /NEWS.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж