Энэ талаар БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайханаас тодрууллаа.
-Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулийн оюутнуудыг ямар сургуульд шилжүүлсэн бэ?
-Тус сургуульд суралцаж байсан оюутныг мэргэжлийнх нь чиглэлийн дагуу курсыг хэвээр нь шилжүүлсэн. Тухалбал, “Гүүр” коллежийн оюутнуудыг Хангай дээд сургуульд, Мэдээллийн технологийн Старс дээд сургуулийн оюутнуудыг ШУТИС, КТМС руу шилжүүлсэн.
-Дээрх 14 сургуулийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон гэх ойлголт байгаа?
-Энэ ташаа ойлголт. Зарим сургуулиуд бакалаврын боловсрол олгохын хажуугаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа явуулж байсан.
Тийм сургуулиудын зөвхөн бакалаврын боловсрол олгох эрхийг нь цуцалж, бусад мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн эрхийг нь хаагаагүй.
Тиймээс дээрх 14 сургуулиудыг бүгдийг нь үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон гэж ойлгож болохгүй.