Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа өнөөдөр хийж буй бол МАН-ынхан Бага хурлаа маргааш 09.00 цагт Тусгаар тогтнолын ордондоо хийхээр товлоод байна.
Бага хурлаараа тус намынхан 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлахын зэрэгцээ зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүн дотор нь Бага хурлын гишүүнийг шинээр томилж, мөн Бага хурлын гишүүнийг чөлөөлөх асуудал багтаж буй аж. Бага хурал нь 310 орчим гишүүнтэй билээ.
Г.ДАРЬ