“KOPPEX 2012” үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“KOPPEX 2012” үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг KOPPEX буюу Солонгос Улсын худалдан авах ажиллагааны үзэсгэлэн 13 дахь удаагаа 2012 оны 4 дүгээр сарын 19-өөс 22-ны хооронд БНСУ-д зохион байгуулагдлаа.

    Нийт 3 өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр хувийн хэвшлээс төрийн байгууллагад нийлүүлдэг сурагчийн ширээ сандал, эмнэлгийн машин, самбар, хогны машин гэх мэт төрийн байгууллагууд тендер шалгаруулалтаар худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг олон нийтэд танилцуулаа.

    Уг арга хэмжээний үеэр Азийн орнуудын цахим худалдан авалтын талаарх семинар зохион байгуулагдсан ба Монгол Улсаас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Х.Ганцогт болон тус газрын мэргэжилтэн, зөвлөхүүд оролцлоо.

    Энэхүү семинарт Узбекстан, Турк, Индонези, Вьетнам зэрэг орны төлөөлөл ирж оролцон өөрсдийн өнөөгийн цахим худалдан авах ажиллагааны байдлын талаар танилцуулга хийсэн нь хоорондоо туршлага солилцох, цаашид хэрхэн цахим худалдан авалтын системийг хөгжүүлэх талаар санал солилцох таатай боломжийг бүрдүүлсэн юм.

    Цахим худалдан авах ажиллагааг сайн хэрэгжүүлж буй улсын туршлага, нөхцөл байдалтай биечлэн танилцаад ирсэн нь Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал туршлага боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж