Нийслэлийн Архивын газраас сургалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Архивын газраас сургалт хийлээ

Нийслэлийн архивын газраас 2012 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр “Ажлаа сурталчлах өдөр”-ийг Нийслэлийн Нутгийн Захиргааны бичиг хэргийн ажилтнуудын дунд “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт хэрхэн боловсруулах” талаар сургалт зохион байгууллаа. “Байгууллагын зохион байгуулалтын нэгжид хөтлөх хэргийг нэр төрөл, асуудал сэдвээр ангилсан, хадгалах хугацааг заасан лавлах тоо бүртгэлийн баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалт” гэнэ.

Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт нь тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж, ажилтнуудын албан хэрэг хөтлөлтийн явцад хөтлөгдөж байгаа хэрэг, түүнийг зохих бүрдлийн дагуу архивт шилжүүлэх асуудлыг холбох гүүр нь болж өгдөг.

Уг сургалтад Нийслэлийн Нутгийн Захиргааны 46 бичиг хэргийн ажилтан хамрагдлаа.

 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж