Нийслэлийн Архивын газар НЗДТГ-тай хамтран албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, байгууллагын удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж буй баримт бичгүүдийн зохион бүрдүүлэлт болон стандартын хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, тэрчлэн төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж, ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Баримт бичгийн стандарт” 1 сарын аянг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, энэ чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг өргөнөөр явуулж байна.
Аяны хүрээнд байгууллагын хэмжээнд удирдамж чиглэлийн дагуу өөрийн байгууллага дээрээ тодорхой ажлуудыг явуулж байна. Үүнд:
Албан хаагчдынхаа мэдлэг сорилыг шалгах, баталгаажуулах үүднээс 2 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан ба нийт 19 албан хаагчдаас сорил авахад дундаж үнэлгээгээр “В” дүгнэгдсэн байна.
Мөн албан хэрэг хөтлөлтөөс гадна Архивын чиглэлээр гарсан хууль тогтоомж, дүрэм журам болон албан хаагчдыг идэвхижүүлэх үүднээс түүх, мэдээллийн чанартай бусад асуулга бүхий “АХА” тэмжээн зохион байгуулж, түрүүлсэн ажилтнаа шагнаж урамшууллаа.