Кейси Стоунер Испанид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Кейси Стоунер Испанид түрүүлэв

Moto GP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний улирлын хоёр дахь гараа өчигдөр боллоо. Испанийн Херез авто тойруулгад болсон гран-прид “Репсол Хонда” багийн Кейси Стоунер түрүүлж, цом өргөсөн байна.

Байрлал тогтоох гараанд түрүүлснээр уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх эрхтэй болсон нутгийн тамирчин Хорхе Лоренцо гран-пригийн ялагчаар тодрох өндөр магадлалтай гэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч “Репсол Хонда” багийн Дани Педроза хүчтэй эхлэл хийж, уралдааныг тэргүүлж эхэлсэн байна. Улмаар тэргүүлэгчийн өрсөлдөөнд Австралийн Кейси Стоунер нэгдсэнээр маш хүчтэй тэмцэл өрнөх болжээ. Харин “Репсол Хонда” багийн нөгөө тамирчин, Австралийн Кейси Стоунер уралдааны төгсгөлийг төгс хийж, 45 минут, 33.897 секундын үзүүлэлтээр гран-пригийн ялагчаар тодорсон байна. Дэд байрт тэргүүлэгчээс бараг нэг секундын алдагдалтайгаар “Ямаха” багийн Испани  нисэгч Хорхе Лоренцо орсон бол гуравт Дани Педроза оржээ. Испанийн гран-пригийн дараах байдлаар Хорхе Лоренцо 45 оноотой тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа бол гарааны ялагч Кейси Стоунер 41 оноотой болж ойртсон байна. Харин Дани Педроза 36 оноотой удаалж байна. Дараагийн гран-при тавдугаар сарын 6-нд Португалийн Пестрол авто тойруулгад болно.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж