Есөн настай хүү “Авьяаслаг Британичууд”-ыг шуугиулав

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Есөн настай хүү “Авьяаслаг Британичууд”-ыг шуугиулав

Лондон хотоос ээжтэйгээ хамт “Авьяаслаг Британичууд” шоу нэвтрүүлэгт очсон есөн настай Малаки Пол хүү гэмгүй цайлган сэтгэл хөдлөлөөрөө үзэгчдийг уйлуулж орхижээ. 

Өнгөрсөн бямба гаригт болсон шоуны үеэр шүүгчдийн нэг Аманда түүнээс “Жаахан сандраад байгаа юм уу?” гэж асуухад Малаки зүгээр л толгойгоо дохижээ. Малаки хүү дуучин Бейонсегийн “Listen” дууг гайхалтай дуулж эхэлсэн ч сандарсандаа үгээ мартаж орхижээ.

Хөөрхий хүү алдаа гаргасандаа балмагдаж, хоолой нь зангиран уйлсан гэнэ. Гэвч тайзан дээр хүүхдүүд уйлахад дургүй үзэгчид хүүд буруу байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Шүүгч Аманда, Алиша хүртэл юу яахаа мэдэхгүй сандарсан аж. Тайзан дээр анх удаа гарч буй хүүд барьсан микрофон нь хүртэл томдсон харагдаж байсан гэнэ. Шоуны үзэгчид Малаки хүүд 2009 оны хагас шигшээд 10 настай Холлие Стийлд тохиолдсон азгүй зүйл давтагдах вий гэхээс эмээж байсан ч ээж нь тайзан дээр гүйн гарч ирж, тайвшруулсны дараа дуугаа дахин дуулж, шүүгчдээс тийм гэдэг хариулт авсан байна. Хүү шоуны ялагч болж, 500,000 фунт стирлинг хожвол төрсөн өдрөө хэзээ ч мартагдахааргүй сайхан тэмдэглэнэ хэмээн ярьсан гэнэ. Хүүд амжилт хүсэгчид “Twitter”, “Facebook”-ээр кампанит ажил өрнүүлж байгаа гэнэ.

Британичуудыг шуугиулсан есөн настай Малаки Пол хүү
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж