Польш улсад “Монголын өдөрлөг” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Польш улсад “Монголын өдөрлөг” боллоо

Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ Варшав хотын ойролцоо оршдог Пиастов хотын 3 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, багш, эцэг эхчүүдтэй хамтран өөрийн орныг сурталчлах өдөрлөг саяхан зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр Монголын тухай  мэдээлэл хийж, зургийн цомог гарган, Монголчуудын соёл, зан заншлын талаар ярьж танилцуулав. Мөн Монгол ардын үлгэрийг хүүхдүүдэд уншиж өгөв.  

Түүнчлэн тус цэцэрлэгийн багш нар монгол ардын үлгэрээр хийсэн жүжиг үзүүлж сонирхуулсан бөгөөд оролцогчдыг монгол цай, идээгээр дайлсан нь өдөрлөгийг улам сонирхолтой болгов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж