

Тус олимпиадад ЭМШУИС, “Ач” АУДэС, “Монос” АУДэС, “Этүгэн” АУДэС, “Энэрэл” АУДэС, Эрүү мэндийн технологийн сургууль, Говь-Алтай, Дорноговь, Дархан хот дахь ЭМШУИС-ийн салбар сургуулийн нийт 800 гаруй оюутнууд оролцож, эцсийн шатанд шилдэг 42 оюутан оюун мэдлэгээ сорьж өрсөлдлөө. Ингээд дүн гарахад, ЭМШУИС-ийн оюутан Б.Бархас олимпиадыг тэргүүлж, алтан медаль хүртсэн бол ЭМШУИС-ийн оюутан Б.Мэнд-Амар, Л.Нандинцэцэг нар хоёрдугаар байрт, ЭМШУИС-ийн оюутан Б.Сумъяа, Э.Анар, Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургуулийн оюутан М.Давааням нар гуравдугаар байрт тус тус шалгарав. Түүнчлэн ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн оюутан Н.Тунамал, ЭМШУИС-ийн оюутан Э.Сайнжаргал, Л.Ган-Эрдэнэ, Х.Амартүвшин нар тусгай байрын эзэн болов. Харин багийн дүнгээр ЭМШУИС-ийн баг олимпиадыг хошуучилж, шилжин явах “Болор цом” гардлаа гэж ЭМШУИС-ийн Эм судлалын тэнхимээс мэдээллээ.