ОСНААГ-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

ОСНААГ-аас мэдээлэл хийнэ

Нийслэлийн орон сууцнуудыг усны тоолууржуулж байгаа талаар маргааш мэдээлэл хийхээр болжээ. Маргааш 10.00 цагт Орон сууц нийтийн аж ахуйн газарт болох юм байна. Монгол Улсын иргэн бүр хоногт нэг  литр ус хэмнэвэл хоногт 2.5 сая литр, сардаа 75 сая литр, жилдээ 900.000 тонн буюу Улаанбаатар хотын зургаан  хоногийн усны хэрэгцээг хангах хэмжээний усыг хэмнэх ажээ. Усны тоолуур яагаад хэрэгтэй вэ гэхээр төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон усны тоолуургүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэглээг 230 литрээр тооцдог. Энэ тоог гаргахдаа нийт байрны усны хэрэглээг оршин суугчдын тоонд харьцуулж гаргадаг. Харин гэртээ тоолуур тавиулсан өрхийн хувьд нэг хүний хоногийн дундаж хэрэглээ 80-82 литр байна. Усны тоолууртай айл тоолуургүй айлаас гурав дахин бага төлбөр төлж, тэр хэмжээгээр цэвэр усны алдагдлыг зогсоодог гэх судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэмнэлт эдлээд зогсохгүй цэвэр усаа гамнаж байгаа юм. Айл өрхийг тоолууржуулахдаа тоолуурын чанар, баталгааг анхаарах хэрэгтэй аж.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж