1.3 саяын хувьцаа арилжив

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

1.3 саяын хувьцаа арилжив

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 04-р сарын 30-ны өдрийн/ үнэт цаасны 4208 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 23 ХК-ийн 56.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 76.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 75.9 мянган ширхэг хувьцааг 54.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 5 ХК-ийн 695 ширхэг хувьцааг 1.3 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 87 хэлцэл хийгдсэн байна. Нийт 23 үнэт цаас арилжигдсанаас 7 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20246.55 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 349.44 нэгжээр буюу 1.76 хувиар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 907.9 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 83 удаагийн үнэт цаасны арилжаагаар 30.9 сая ширхэг хувьцааг 14.1 тэрбум төгрөгөөр, 27.5 мянган ширхэг компанийн бондыг 275.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 14.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4208 удаагийн арилжаагаар 898.0 сая ширхэг үнэт цаас арилжиж, 842.3 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж