Учир нь энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нефть импортлогч компаниуд бензин, түлшний үнийг нэг литр тутамд 210-260 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байцаагчид шалгалт хийж, үгсэн тохирч шатахууны үнэ нэмснийг тогтоон дүгнэлт гаргаж, бүрэн эрхийнхээ хүрээнд 17 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан билээ. Гэтэл ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нь энэ сарын 10-ны өдөр 02 дугаар тогтоол гаргаж торгууль ногдуулсан байцаагчийн актыг хүчингүй болгосон байна. Б.Лхагва торгууль ногдуулсан байцаагчийн актыг хүчингүй болгохдоо хэд хэдэн зүйлийг үндэслэсэн байна. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямарлыг даван туулах, стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд заасаны дагуу Улсын их хурлаас тогтоосон бараа материалын эрэлт нийлүүлэлийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны төвшины тогтвортой байдлыг хангахал зориулж Засгийн газар түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэх үндэслэлээр актыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа ажээ.
ШӨХТГ-ын даргыг огцруулах хүсэлтээ хүргүүллээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчдийн нэгдсэн холбооноос ШӨХТГ-ын дарга Б.Лхагвыг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ. Б.Лхагвын хууль бус шийдвэрийг хүчингүй болгон ажилдаа харицлагагүй хандсанд хариуцлага тооцуулахаар Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдод албан бичиг хүргүүлсэн байна.
Д.Жаргалсүрэн