УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай анхны хэлэлцүүлгээр хэлэлцэхээр санал хураахад 81.4 хувиар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг батлахыг 40 гишүүн буюу гишүүдийн 87.0 хувь нь дэмжлээ. Мөн Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж 85.7 хувиар санал дэмжигдэж баталлаа. Хуралдаан Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.    

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж