Дэлхийд 50 сая ажлын байр хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Дэлхийд 50 сая ажлын байр хэрэгтэй байна

Дэлхийн ажиллах хүчний зах зээл сүүлийн үед хэцүү байдалд орсон гэж хэлэхэд болох бөгөөд шаардлагатай ажлын байрны тоо 50 саяд хүрсэн нь хямралын өмнөх түвшинд очоод байгаа  талаар ИТАР-ТАСС бичлээ.

Женев хотноо байрладаг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын илтгэлд бичсэнээр өнгөрсөн онд дэлхийн улс орнуудад ажилтай иргэдийн тоо 60,3 хувь  болсон нь хямралын үзүүлэлтээс 0,9 хувиар бага байгаа гэнэ. Байгууллагын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар дэлхийн эдийн засаг ойрын хоёр жилд маш хурдацтай өсч, шаардлагатай байгаа ажлын байрыг бий болгох магадлал тун бага байгаа юм. Харин ойрын хоёр жилд наад зах нь 80 сая хүн ажил хайн, хөдөлмөрийн зах зээлд хандах аж.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ажилтнуудын санааг хамгийн ихээр зовоож байгаа Европ тивийн ажилгүйдэл улам нэмэгдэх юм. 2010 оноос хойш Европын гурван орон тутмын хоёрт нь ажилгүйдлын хэмжээ өссөн билээ. Түүнчлэн АНУ болон Японд ажилгүйдлыг бууруулах хурд удаан байгаа гэж байгууллагын илтгэлд тэмдэглэсэн байна.

Судалгаагаар хөгжилтэй орнуудын залуучуудын дунд ажилгүйдэл 80 хувьтай байгаа бол хөгжиж байгаа орнуудын залуучуудын дунд ажилгүйдэл 70 хувьтай байгаа юм.
 
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөдөлмөрийн зах зээлийн энэ хүнд байдал нь хөгжилтэй орнуудын эдийн засгийн хямралтай шууд холбоотой ажээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж