Тус холбооныхон хэлэхдээ “Монголчууд бол 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд уул уурхайн баялгаа ашиглан улс орноо хөгжүүлэх, түүний зэрэгцээ ардчилсан улстөрийн тогтолцоо, сайн засаглалыг бэхжүүлж үндэсний эрх ашгаа баттай хамгаалах, хүн ардынхаа ахуй амьдралыг өөд татах шаардлагатай нэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Ийм нөхцөлд уул уурхайгаас олох орлого хөрөнгө, мөнгөний төлөөх явцуу өрсөлдөөн эрчимжиж, Монгол орон баялгийн хараалд нэрвэгдэх ноцтой үр дагавар үүсэхээс сэргийлэх, төрөөс эдийн засгийн оновчтой бодлого явуулах, эх нутаг байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь Ардчилсан эмэгтэйчүүдийн нэн тэргүүний зорилго байх болно” гэж үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн юм.