“Чалко” Монголд коксжих нүүрс олборлогч “Винсвей” компанийн хувьцааны 30 хувийг 309 сая ам.доллараар худалдаж авах саналыг Монголын талд өнгөрсөн долоо хоногт тавьсан юм.
“Чалко” түүнээс өмнө мөн Саутгоби ресурс” компанийн хувьцааны 60 хувийг худалдан авахаар Канадын “Айвенхоу Майнз”-тай гэрээ байгуулсан ч Монголын Засгийн газраас зарим лицензийг цуцлаад байгаа билээ.
“Саутгоби ресурс” компани Монголын нүүрсний экслортын тавны нэг хувийг олборлодог Овооттолгойн ордыг эзэмшдэг. Хөнгөн цагааны эрэлт байсаар байгаа ч “Чалко”-гийн үйл ажиллагаа хөнгөн цагааны хүдэр, түлшний үнийн өсөлтөд гүйцэгдээд байгаа гэнэ.
Харин ажиглагчид “Чалко”-гийн гүйцэтгэх захирал Xiong Weiping-ийг Хятад дахь ган үйлдвэрлэл, коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж буйг үл ойшоож байна гэж шүүмжилжээ.