Их Британийн инженерүүд наранд хамгийн ойр очих нарны эрчим хүчээр ажиллах хиймэл дагуул зохион бүтээх гэнэ.
Ийм хиймэл дагуулаар Буд гаригийн тойрог замаас зураг авч, одны динамик хөдөлгөөнийг судлах ажиглалт явуулах аж.
2017 оноос сансрын тойрог замд илгээх нарны хиймэл дагуулыг бүтээхээр Европын сансрын судалгааны агентлаг Их Британийн “Astrium”-тай 300 сая еврогийн гэрээ байгуулсан байна.
Нарны хиймэл дагуул тойрог замд гарсны дараа наранд хамгийн ойр буюу 42 сая км-ийн зайд очиж, нарны аймгийн талаар илүү нарийн судалгаа явуулах аж. Эрдэмтдийн санааг зовоож буй хамгийн том асуудал нь нарны энерги гэнэ.
Хэрэв хиймэл дагуулын гадаргууг сайтар хамгаалахгүй бол наранд ойртох үед хиймэл дагуулын гадаргуу 500 хэм хүртэл халах аюалтай гэнэ.
Н.ЭНХ