Уг хөдөлгөөнд Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын скаутын холбоо, Монголын лектер төв, Монголын залуучдын эрхийг хамгаалах төв, Нийгмийн ядуурлын эсрэг-“Нэг гэр” хөдөлгөөн зэрэг 10 гаруй байгууллага хамтран энэ хөтөлбөрийг санаачилсан байна. Хөтөлбөрт залуу хүмүүст хөгжих боломжийг олгох, нийгмийн асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх, сурагчдын нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн асуудлыг шийдэж өгөх, орон сууцны асуудал, жижиг дунд бизнесийн орчныг сайжруулах зэрэг саналуудыг оруулсан байна. Уг санлыг УИХ-д нэр дэвшиж, өрсөлдөж буй намуудын мөрийн хөтөлбөрт оруулахыг хүссэн саналаа хүргүүлээд байгаа юм байна. Мөн нэн ядуу айл өрхүүдэд “Нэг гэр” хөтөлбөрийг дэвшүүлж байгаа ажээ. Судалгаагаар орон гэргүй, айлын байр хөлсөлж суудаг залуу гэр бүлүүд 120 мянга гаруй байгаа бөгөөд эдгээр гэр бүлүүдийг дэмжих ажлуудыг шат дараалалтай явуулах юм байна.
Орон байргүй залуу гэр бүлийг дэмжинэ гэв
Нийгмийн ядуурлын эсрэг Монголын ирээдүй болсон залуу хүмүүс эх орондоо баталгаатай, орлоготой, хангалуун амьдрах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч одоогийн төрийн эрх баригчдад “Нэг гэр” хөдөлгөөний зүгээс “Найман санал” зорилтот хөтөлбөрийг боловсруулсан байна.
Э.САРАА