Өргөн хэрэглээний барааны үнийг судлав

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Өргөн хэрэглээний барааны үнийг судлав

ХАА-н үндэсний портол сайт agrinfo сайтад мэдээлснээр Хөдөө орон нутгийн хүнсний зах, худалдааны төвүүдэд өнгөрсөн долоо хоногт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ямар байсныг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй I зэргийн гурилын үнэ 580-950 төгрөгийн хооронд худалдаалагдсан байна. Гурилын үнэ Булган аймагт 50 төгрөгөөр өссөн бол, Дорнод, Хэнтий аймагт 20-50 төгрөгөөр буурсан байна. Баян-Өлгий аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 580 төгрөг байхад, Хөвсгөл аймагт 950 төгрөг байгаа нь өндөр үнэ байсан аж.

Хонины махны дундаж үнэ 5500 төгрөг байсан бөгөөд Булган аймагт 7500 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ байжээ. Үхрийн мах Өвөрхангай аймагт 8000 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байна. Ямааны мах Увс аймагт 4000 төгрөг байхад, Өмнөговь аймагт 6500 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй нь байсан аж. Харин нэг литр сүү  аймгуудад 1000-2000 төгрөг, цагаан будаа нэг кг нь 1470-2000 төгрөг, элсэн чихэр нэг кг нь 1500-1800 төгрөгийн хооронд тус тус худалдаалагджээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж