
Сургалтанд Говь-Алтай аймгийн, өрхийн аж ахуй эрхлэгчид, шинээр хүлэмжийн аж ахуй эрхлэгч, аж ахуйн нэгж, аймгийн агрономич, ХХААЖДҮГ-ын мэргэжилтнүүд нийт 43 хүн оролцсон байна. Сургалтын үеэр хүлэмж барих газрыг сонгох, хүлэмжийн хөрс бэлтгэх, үрслэг бэлтгэх технологи хүлэмжинд хүнсний ногоо тариалах технологи, ургамлын арчилгаа, ургамал хамгаалал, ургац хураалтын талаар хичээл заажээ. Талбайн сургалтын үеэр хүлэмжийн хөрс бэлтгэх, хүлэмжинд үрслэг суулгах, хүлэмж барих газрыг сонгох, хүлэмжийн байрлалыг хэрхэн зөв зохион байгуулалттай хийх, арчилгааны талаар оролцогчдод гүнзгий ойлголт өгсөн гэнэ.