Тус кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-24-ний өдөр Нью Йорк хотноо болсон New York International Film festival-д амжилттай оролцсон.
Эхний шатанд “Top notch and excellent” буюу дээд зэрэглэлийн үнэлгээ авч эцсийн шатанд шалгарах эрхээ авсан бөгөөд улмаар 36 орны уран бүтээлээс Олон улсын шилдэг баримтат киногоор шалгарсан. Тэрхүү шагналаа ирэх тавдугаар сарын 16-27-ны хооронд болох Каннын кино наадмын үеэр гардан авах юм байна.
Мөн “Тайгын дууч” энэ сарын 13-18-нд Лос Анжелост болж өнгөрсөн Олон улсын кино наадамд оролцоод ирсэн ба шалгаруулалтын дүн удахгүй гарах юм байна. Тус киноны найруулагч З.Батбилэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, баримтат кино бүтээгч Г.Золжаргалын хүү бөгөөд Олон улсын кино наадмуудад оролцож олон ч шагнал авч байсан монголын киноны авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг юм.