“Kudo Cup”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Kudo Cup”-ын шилдгүүд тодорлоо

Монголын күдогийн холбоо өнгөрсөн бямба гаригт “Kudo Cup” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Үндсэн таван жинд 128 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 230 ангилалд О.Энхтөр, 240 ангилалд Н.Гансүх, 250 ангилалд Б.Болдбаатар, 260 ангилалд Г.Билгүүн,  270 ангилалд В.Доржсүрэн нар аваргалав. Энэхүү нэр хүндтэй тэмцээний шилдэг техниктэй тамирчинаар Хаан банкны Г.Билгүүн тодорсон юм. Күдо нь каратэ, жүдо бөхийг нэгтгэсэн бие хамгаалах урлаг бөгөөд манай оронд шинэ тутам хөгжиж буй спортын төрөл билээ. Сонирхуулахад күдогийн үндсэн таван жин нь тамирчны биеийн өндөр, хувийн жингийн нийлбэр /Жишээ нь 170 см өндөр, 60 кг жинтэй тамирчин 230 ангилалд өрсөлдөнө/ аж.

Д.Нанжид

“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж