Хууль бусаар ан хийсэн иргэдийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Хууль бусаар ан хийсэн иргэдийг саатуулав

БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян“-ы хүрээнд энэ сарын 26-29-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хяналт, шалгалт явуулжээ.

Шалгалтаар Хонгор сумын Хар бэлчир гэх газар Хонгор сумын иргэн А өнгөрсөн амралтын өдөр буюу 28-наас 29-нд шилжих шөнийн 01.30 цагт 32-74 ДАХ улсын дугаартай хюндай соната-6 маркийн автомашин, зохих эрхийн бичиггүй ТОЗ-8 /калибрь/ галт зэвсгээр бор гөрөөс /Capreolus pygargus/ агнаж явсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж