Сирид тусламж нэрээр зэвсэг нийлүүлж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Сирид тусламж нэрээр зэвсэг нийлүүлж байжээ

Сирийн сөрөг хүчнийхэн рүү илгээж байсан тусламжийн барааг Ливанд саатуулжээ.

Багц тусламжийг зөөж явсан 11 хүнийг саатуулсны дараа тусламжийн зэвсэг
бусад эд зүйлс бүхий гурван контейнерыг хилээр оруулахыг хориглосон
байна. Сирийн бослого гаргагч иргэдэд олгох гэж байсан тусламжийн бараа
мөн гэдгийг БиБиСи агентлагийн сурвалжлагч Жим Муйр баталж байгаа юм.

Ливиэс Сири рүү олгох тусламж далайн аяллаа эхлүүлснээс хойш Египетийн
Александриад эхлээд саатуулах гэж оролджээ. Дараа нь Ливаны зүүн хэсэгт
саатуулсан байна. АР агентлагийн мэдээлснээр Бэйрутын орчим Салаата
боомтын ойролцоо тусламжийн барааг буулгажээ.

Тусламжийн цувааны жолооч "Контейнерыг нээж     шалгалт     хийсний 
байжээ. Улмаар хууль бус гэх шалтгаанаар гаргахгүй байгаа ч хэд хоногийн
дараа энэ шийдвэрээ цуцдах байх хэмээн БиБиСи агентлагийн сурвалжлагч
мэдээлжээ.

Ливиэс Сирийн сөрөг хүчин болох Засгийн газрын эсрэг тэмцэгчдэд хүргэж
буй тусламжийн цувааг ОХУ-ын эрх баригчид төдийлөн сайшаахгүй байгаагаа
мэдэгджээ. Сирид НҮБ-аас ажиглагчид ээлж дараалан нэмэгдсээр байгаа
бөгөөд өнөөдөр гэхэд бүрэн ирж дуусна.


Б.Золзаяа

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж