Нас барсан эхнэртэйгээ “унтах”-ыг зөвшөөрөх нь

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Нас барсан эхнэртэйгээ “унтах”-ыг зөвшөөрөх нь

Египетэд дэгдсэн эмх замбараагүй явдал, бослого тэмцэл ард иргэдийнх нь
амьдралаас гадна оюун санаанд нь ч хүнд цохилт өгсөн бололтой. Тус улсын
шүүхээр урьд өмнө сонсогдож байгаагүй сонин гаж хэргүүд шийдэгдэх
болсон байна. Төрийн эрхийг авсан лалын удирдагчид нь “гаж” шийдвэрийг
ээлж дараалан гаргаж байна. Тэдний иймэрхүү гаж шийдвэрийн хамгийн
сүүлчийнх нь “үдэлтийн секс”-ийн тухай хуулийн төсөл юм.

Орон нутгийн
эрх баригчид өмнө нь Египетэд ирсэн барууны эмэгтэй жуулчдаас “дресс
код” буюу лалын шашны ёс жаягийн дагуу хувцаслахыг шаардах шийдвэр
гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, биеийнхээ хэсгийг ил гаргаж болохгүй, бас
эр, эм ялгаагүй бүгд архи хэрэглэхийг хориглосон. Энэ бол лалын ахан
дүүсийн барууныханд барьсан бэлэг байлаа. Харин одоо нутгийн иргэддээ
бэлэг барихаар шийджээ. Египетийн Парламент “Үдэлтийн секс”-ийн талаар
хууль санаачлан батлахаар зэхэж байна. Уг хуулийн төсөлд гэрийн эзэн
эхнэртэйгээ амьсгал хурааснаас нь хойш зургаан цагийн дотор секс хийж
болно гэж заажээ. Үүнээс гадна Парламентад олонх болсон лалын
шашинтнууд эмэгтэйчүүдийн нөхөрт гарах насыг 14 хүртэл багасгаж, сурч
боловсрох, ажил хийх эрхийг нь хязгаарлахаар зэхэж байгаа ажээ.
Египетийн Үндэсний зөвлөлийн эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн салбар энэ
хуулийг батлахгүй байхыг Парламентаас хүссэн байна. Гэвч тэнд лалын
шашинтнууд олонх байгаа учраас асуудал нэгэнт шийдэгдсэн ч байж болох
юм.  
 

Х.Сайхан
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж