Шерил хунтайжид унаж тусчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Шерил хунтайжид унаж тусчээ

Их Британийн хамгийн сэтгэл татам поп дуучин Шерил саяхан нэгэн радиогийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо “Би эмэгтэй хүн. Бас секс хийх дуртай” хэмээн ярьжээ. Английн “Челси” хөлбөмбөгийн багийн гишүүн Эшли Көүлээс салснаас хойш ганц бие яваа дуучин бүсгүй хунтайж Харриг сайхан залуу гэж боддог гэж ам алдсан гэнэ. Гэвч цагаа тулахаар түүнд болзоонд явах санал тавьж чадахгүй байх гэжээ. Шерил өмнө нь GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хүүхдэд хайртай. Хүүхэдтэй болохыг үргэлж хүсдэг. Би ээж болохын тулд төрсөн” хэмээн ярьж байсан юм. “X Factor” шоуны шүүгч байсныгаа тэрбээр “Хайран авьяасаа үрсэн хэрэг” болсон гэжээ. Шерил ирэх тавдугаар сард Screw You хэмээх шинэ цомог гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж