Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг хуурамч 22 бурханаар сольсон гэх “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд боллоо.
Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр А.Ганбат, Н.Адъяасүрэн нар оролцов.
Сүхбаатар дүүргийн шүүхээс дөнгөж сая “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраад 8 жил, хамтран үйлдсэн С.Энхтайванд 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Өршөөлийн хуульд хамруулснаар хорих ялаас тус тус 3 жилийг хасч Ю.Баяраа 5 жил, С.Энхтайван нь 3 жил хоригдохоор болжээ.
Мөн учруулсан бүх хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Д.Жаргал