Зэрэглэл доогуур зочид буудлын орлого өсч, бусдынх нь буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Зэрэглэл доогуур зочид буудлын орлого өсч, бусдынх нь буурчээ

Энэ оны эхний улирлын байдлаар 225 аж ахуйн нэгж мэдээ тайлангаа албан ёсоор өгсөн нь уг салбарт үйл ажиллагаа явуулагсдын 69,2 хувь, борлуулалтын орлогын 90 орчим хувийг эзэлж байгаа ажээ. Дээрх зочид буудлууд давхардсан тоогоор 80.1 мянган хүнд үйлчилжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10.4 мянга буюу 14.9 хувиар өссөн байна. Буудлаар үйлчлүүлэгсдийн  82,9 хувь нь монголчууд, үлдсэн нь гадаадын иргэд байжээ.  Нэг зочид буудалд дунджаар 356 зочин ногдож, нэг зочин дунджаар 1.3 хоног байрласан байна. Нэг зочноос орсон орлого дунджаар 73.6 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.1 мянган төгрөгөөр буурчээ
Зочид буудлууд эхний улиралд нийт 5.9 тэрбум төгрөгийн орлого олсны 54 хувь нь гурав болон түүнээс дээш одтой буудлынх, 3.5 хувь нь хоёр одтой буудлынх, 42.5 хувь нь энгийн буудалд ногдож байгаа юм байна. Гэвч энэ тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Зочид буудлын нэг өрөөнд ногдох дундаж орлого ч 63.3 мянган төгрөг  буюу 3.6 хувиар буурчээ. Зэрэглэлээр ялгаж үзвэл хоёр  одтой буудлын хувьд 508.4 мянган төгрөг буюу 24.9 хувиар, гурав  ба түүнээс дээш одтой буудлын хувьд 382.7 мянган төгрөг буюу 11.8 хувиар буурсан байна. Харин энгийн буудлынх 67.6 мянган төгрөг  буюу 6.4 хувиар өсчээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж