Монголын сонгодог урлагийн гол төлөөлөл болсон Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид хөдөөг зорихоор болжээ. Учир нь сонгодог урлагийг зөвхөн хотод байгаа хүмүүс үзэж, сонсох биш хөдөөгийн ард түмэн ч бас дуурь, бүжгийн ололтуудтай мөр зэрэгцэн алхах хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс ДБЭТ-ын 70 гаруй уран бүтээлчид “Сонгодог урлаг II” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт аялан тоглох юм байна. Тэд ирэх тавдугаар сарын 3-нд Булган, 4-6-нд Сэлэнгэ аймгийнханд уран бүтээлээ толилуулах юм байна. Тэдний “Жизель”, “Чойжид дагина” бүжгэн жүжиг, гала тоглолтоор хүрэх уг аялан тоглолтыг орон нутгийн театрууд, удирдлагууд нь талархан хүлээн авч байгаа гэнэ. “Сонгодог урлаг II” хөтөлбөр 2016 оныг дуустал хэрэгжих бөгөөд Монголынхоо бүх аймагт хүрч, сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг сонирхуулах нь ээ.
Г.Даша