Хоёр номынхоо нээлтийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Хоёр номынхоо нээлтийг хийнэ

“Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ "Хорин жилийн дараа", "Муу залуу" нэртэй туужийн хоёр номоо хэвлүүлэн гаргажээ. Түүний номуудын өмнөтгөлийг хэн нэгэн алдартан биш, уншигчид нь бичиж өгсөн нь сонирхол татаж байна. Зохиолч Х.Болор-Эрдэнэ энэхүү хоёр номынхоо нээлтийг энэ сарын 13-ны 15.00 цагт "Интер ном"-ын өргөөнөө уншигчдынхаа хамт хийхээр зэхэж байгаа аж. Сэтгэлгээний богино өгүүллэгийн "Нүцгэн шөнө", "Зүрхэнд үйлдвэрлэв", "Диваажингийн хоригдлууд", "Би бид хоёр" номоороо уншигчдын танил болсон зохиолч бүсгүй ийнхүү реалист туужийн хоёр ч номоо барин уншигчидтайгаа дахин уулзахаар болоод байна. Энэхүү туужууд цахим уншигчдын талархлыг чамгүй хүлээснийхээ хувьд ийнхүү ном болон уншигчдын ширээн дээр очих эрхийг олж авсан ажээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж