ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, ерөнхий нарийн бичгийн дарга
Ч.Содномцэрэн нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-аас
өнгөрсөн долоо хоногт сонгуулийн товыг зарласны зэрэгцээ Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан юм.
Түүнд зааснаар УИХ болоод Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
төлөөлөгчдийг сонгох сонгууль нэг өдөр буюу зургадугаар сарын 28-нд
болно. Харин гадаадад амьдарч байгаа монголчууд нь хуульд зааснаар
УИХ-ын сонгууль болохоос 15 хоногийн өмнө саналаа өгч дугтуйнд хийж
битүүмжлэн хайрцагт хийнэ гэж заасан байдаг. Тиймээс гадаад дахь
монголчууд зургадугаар сарын 10-нд буюу ням гаригт УИХ-д хэнийг төлөөлөл
болгож сонгохоо шийдэж саналаа өгөх юм. Харин тэрхүү битүүмжилсэн
хайрцагтай саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд авчирч тоолно. Энэ
ажлыг Сонгуулийн ерөнхий хороо нь Гадаад харилцааны яамтай хамтран
зохион байгуулахаар болж комисс ажиллуулж байгаа. Гадаад дахь Дипломат
төлөөлөгчийн газар бүрт комисс байгуулагдана гэсэн мэдээллийг Сонгуулийн
ерөнхий хорооны дарга өглөө.
Мөн улстөрийн намуудын хувьд
сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө УИХ-ын сонгуульд
оролцохоо мэдэгдэж Сонгуулийн ерөнхий хороонд хандах ёстой. Харин
сонгуулийн товыг зарласнаас 20 хоногийн дараа улстөрийн намууд нь нэр
дэвшигчдээ тодруулж Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороодод нэрсийг
нь өгөх ёстой. Эдгээр хороод нь тав хоногийн дотор багтаан хариу өгнө.
Нэр дэвшигчийг бүртгэснээр тэдний хувьд сурталчилгаагаа хийх эрх нээгдэх
юм. Харин сурталчилгаа нэр дэвшигчдийг тодруулах буюу санал авах өдрийн
өмнөх 00.00 цагт зогсоно.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд
сонгогчдын саналыг авахаас 55-иас доошгүй хоногийн өмнө сонгогчдын
нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тиймээс иргэд
сонгогчдын бүртгэл гэсэн вэб сайтад орж өөрсдийн нэр, овог, хаяг,
регистрийн дугаар зэрэг зөрчилтэй байна уу, зөрчилгүй байна уу гэдгийг
нягтлах боломжтой. Хэрвээ зөрчил байвал түүнийгээ шуурхай засуулах
шаардлагатайг мөн энэхүү мэдээллийн үеэр холбогдох албаныхан санууллаа.
Энэ
удаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох
сонгууль нь УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр болох учраас
улаанбаатарчуудын хувьд хоёр талтай нэг саналын хуудас бөглөх болж буй
юм. Нэг талд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт, нөгөө
талд нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж буй нэрс бий.
Тэдгээрээс сонголтоо хийнэ. Одоогийн байдлаар 1907 хэсгийн хороо ажиллаж
түүнд 18000 хүн ажиллана гэсэн судалгааг гаргажээ.