Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй байгаа шалтгаанаа "Харгиа"
цэвэрлэх байгууламжийнхан стандартаас давсан бохирдолтой ус нийлүүлж
байгаагаас үүдэлтэй гэж тайлбарладаг байна. Харин "Харгиа" цэвэрлэх
байгууламжийн гол ачаалал нь арьс ширний 23 үйлдвэрээс үүдэлтэй аж.
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн сард арьс, ширний үйлдвэрүүдийн
захирлуудтай уулзах үеэрээ "Туул голд стандартын дагуу цэвэршүүлсэн ус
нийлүүлэх шаардлага тавина. Хэрэв технологио шинэчлэх боломжгүй гэж
байгаа бол хаахаас өөр аргагүй. Туулыг цэвэр урсгах хүсэл байвал өөр
шийдэл хай. Ирэх сарын 1-н хүртэл хугацаа өгье" гэсэн юм.
Харин энэ хугацаанд тодорхой шийдэлд хүрээгүй байвал арьс, ширний үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлсэн юм.
О.Эрдэнэ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин