-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг орон нутагт төлөвшүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Х.Цэнд-Аюуш, Н.Чагнаа, До.Адьяа, С.Үржин, Н.Мөнгөнцоож, аймгийн Засаг дарга Н.Чагнаа, Ж.Хүүхэнбаатар, Ж.Адьяа, Ш.Төрбат, нарийн бичгийн дарга Ц.Бямба-Очир нарын болон сумдын ИТХ-ын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга, аймаг сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан нийт хүмүүст талархал илэрхийлье гэж онцлон тэмдэглэлээ.
Хурлын үеэр Луус сумын өндөр настан Д.Галсандорж, Сайнцагаан сумын өндөр настан Ш.Номхондорж нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, “Моносфарм”-ын аймаг дахь салбарын эрхлэгч М.Ганчимэг “Алтан гадас одонгоор шагнагдсаныг гардуулав. Тэрчилэн Засгийн газар, Нутгийн удирдлагын холбоо, аймгийн Засаг даргын болон ИТХ-ын шагналаар олон хүн шагнагдлаа.
Баярын арга хэмжээний хүрээнд спортын хэд хэдэн төрлийн тэмцээн, үндэсний бөхийн барилдаан болж хүндэтгэлийн концерт тоглов. Мөн сумдад энэ ойг өргөн тэмдэглэжээ.