Ширээний теннисний өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Монголын ширээний теннисний холбооноос 2012 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 26-29-нд “Оч” теннисний клубт зохион байгууллаа. Монгол Улсын гурван удаагийн аварга (1964, 1969, 1971), спортын мастер Ц.Гомбуу агсны нэрэмжит болгон зохион байгуулсан тус тэмцээнд хөдөө, орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн 21 байгууллагын 330 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээн 8-14 нас, 15-17 насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй нэг бүрчлэн, дан болон холимог хос, эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд болж, аваргуудыг тодруулсан юм.

Тэмцээний дүнг танилцуулъя:

Нэг бүрчлэн 14-өөс доош нас, охид:

  1. н.Цэндсүрэн (Хөтөл)
  2. Б.Азжаргал (БТДуС)
  3. Д.Хулан (Хангарьд)

14-өөс доош нас, хөвгүүд:

  1. О.Хүслэн (Хангарьд)
  2. Г.Чулуудай (Оч)
  3. Ө.Лхагва-Эрдэнэ (Оч)

15-17 нас, охид:

  1. М.Дэлгэрмаа (Оч)
  2. Т.Биндэръя (ШУТИС)
  3. н.Индра (Оч)

15-17 нас, хөвгүүд:

  1. Н.Чинзориг (Оч)
  2. Д.Батдэлгэр (Хөвсгөл) 
  3. н.Мөнхжин (Оч)

Дан хос, 15-17 нас (эмэгтэй)

  1. М.Дэлгэрмаа, Г.Индраа (Оч)
  2. н.Ууганцэцэг, н.Сийлэгмаа (Баянхонгор) 
  3. н.Болор, н.Биндэрья (Баянхонгор)

Дан хос, 15-17 нас (эрэгтэй)

  1. Ё.Батдэлгэр, н.Сосорбарам (Хөвсгөл)
  2. н.Мягмарсүрэн, Б.Дэмбэрэлзотов (Хөтөл)
  3. Н.Чинзориг, н.Мөнхжин (Оч)

Холимог хос, 15-17 нас

  1. М.Дэлгэрмаа, Н.Чинзориг (Оч)
  2. Б.Дэмбэрэлзотов, Б.Сийлэгмаа (Баянхонгор)
  3. Б.Мөнхжин, н.Индра (Оч)


Багийн төрлөөр:

14-өөс доош нас, охид:

  1. Улаанбаатар хот, Оч клуб
  2. Хөтөл
  3. БТДуС

14-өөс доош нас, хөвгүүд

  1. Улаанбаатар хот, Оч клуб
  2. Чингэлтэй дүүрэг –II
  3. Баянхонгор аймаг

15-17 нас, охид

  1. Улаанбаатар хот, Оч клуб
  2. Баянхонгор аймаг
  3. Хөвсгөл аймаг

15-17 нас, хөвгүүд

  1. Улаанбаатар хот, Оч клуб
  2. Хөтөл 
  3. Хөвсгөл аймаг


Багийн дүнгээр нийт 21 байгууллагаас:

  1. Улаанбаатар хот, Оч клуб
  2. Хөвсгөл аймаг 
  3. Орхон аймаг 
  4. Баянхонгор аймаг 
  5. Сэлэнгэ аймгууд тус тус шалгарлаа.

Мөн тэмцээний үеэр ирэх наймдугаар сард Япон улсын Осака хотноо болох өсвөрийн хүүхдийн наадамд (12-оос доош нас) оролцох охид, хөвгүүдийн тус бүр таван тамирчин сонгох сорилт тэмцээн болсон байна. Тус тэмцээнд оролцох тамирчдыг хоёр үе шаттайгаар шалгаруулах бөгөөд ирэх зургадугаар сард тодрох аж. Тэмцээнд оролцох тамирчдын тал зардлыг Японы тал хариуцахаар болсон байна. 

Монголын ширээний теннисний холбооны ээлжит тэмцээн ирэх тавдугаар сарын 4-6-нд ”Ялалтын баярт” нэртэйгээр Эрдэнэт хотод, тавдугаар сарын 15-19-нд “Дархан хүнс” ХК-ийн нэрэмжит ахмадын 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотод тус тус болох юм байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж