Тэрбээр Бразиль, ОХУ, Энэтхэг, Хятад зэрэг “BRICS”-ийн орнуудаас илүү сонирхол татаж буй зах зээл бол Монгол, Колумб гэж үзжээ. Ялангуяа Монгол Улс одоогоор хэний ч хараанд өртөөгүй байгаа асар их ашиг олж болох газар гэжээ. Эдийн засаг нь ердөө жилийн дотор 50 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдад асар их боломж буйг харуулсан гэнэ.
Кристофер Мэйерийн үзэж буйгаар Хятадаас илүү Монгол, Бразилиас илүү Колумб, Энэтхэгээс илүү Камбожид хөрөнгө оруулах ашигтай гэнэ. Эдийн засаг нь жил ирэх тусам өсч буй Бразильд хөрөнгө оруулж, ашгаа нэмэгдүүлэхэд таатай газар мэт санагдаж болох ч олон хөрөнгө оруулагчид тэнд бизнес эрхлэх ямар хэцүү талаар гомдоллодог. Учир нь Бразиль хөгжиж буй орнууд дундаа хамгийн өндөр татвартай нь аж.
Нийгмийн хангамжийн том системээр Франц, Норвегид дөхөж буй зэрэг олон шалтгаанаар хөрөнгө оруулагчдад олон бэрхшээл үүсдэг. Яг ийм шалтгаанаар “BRICS”-ийн орнуудаас илүү Руанда, Пакистан зэрэг орнуудад хөрөнгө орнуудад хөрөнгө оруулах ашигтай гэнэ.