Хоол үйлдвэрлэгчдийн орлого өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Хоол үйлдвэрлэгчдийн орлого өсчээ

Нийтийн хоолны салбарын 457 аж ахуйн нэгж энэ оны эхний улирлын байдлаар 7.1 тэрбум төгрөгийн орлого олжээ. Үүний 70.4 хувийг ресторан, 11.8 хувийг кафе, 11 хувийг гуанз, цайны газар, 6.8 хувийг баарны орлого тус тус эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт орлогын дүнд рестораны орлогын эзлэх хувь 14.7 пунктээр өсч, кафеных 7.7 пункт, гуанзных 4.4 пункт, баарных 2.6 пунктээр тус тус буурсан байна.
Хоол үйлдвэрлэгч нарын нийт орлого өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 29.3 хувиар өссөн байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж