
Номынхоо нээлтэд Том Боуэр Саймоныг урьжээ. Харин үүнийг нь Саймон “Муур хулганыг оройн хоолонд урьж байгаатай л адил” хэмээн зүйрлэлээ. Тэрбээр номын нээлтэд очсон бөгөөд “Энэ номноос болж эвгүй байдалд орсон бүх хүмүүс болоод гэр бүлийнхнээсээ уучлалт хүсэж байна. Уг нь би хувийн амьдралаа аль болох хүний нүднээс далд байлгахыг хичээдэг ч ийм явдал бочихлоо. Би дараа жил телевизийн ямар ч шоу хийхээ болиод ном бичнэ ээ. Тэр нь “Том Боуэрын сексийн амьдрал” гэдэг нэртэй” хэмээн хошигнох, хонзогнохын завсраар хэлсэн гэнэ.