Эдинбургт Монголын Өргөмжит консулын газрыг нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Эдинбургт Монголын Өргөмжит консулын газрыг нээжээ

Төв Азийн хөгжиж буй орон Монгол Шотландын хөрөнгө оруулагчдыг татахаар Эдинбург хотноо өнгөрсөн долоо хоногт Өргөмжит консулын газраа нээлээ гэж “Heraldscotland” мэдээлсэн байна.

Өргөмжит консулын газрыг  Монгол Элчин сайд Б.Алтангэрэл Эдинбург хотын дипламатчдын дүүрэг дэх Мелвилл гудамжинд нээжээ.

Шотландаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Дэвид Скотт “Өргөмжит Консулын газар хоёр орны хамтын ажиллагааны гол төв болно” гэж хэмээн мэдэгджээ.

“Heraldscotland”-д мөн Монгол Улсын эдийн засаг ганцхан жилийн дотор  6.4 хувиас 17.3 хувь болтлоо өсч, хамгийн хурдтай өсч буй эдийн засагтай улсын тоонд орж буй талаар бичжээ.

Монгол Улс хөдөө аж ахуйн орон боловч сүүлийн хэдэн жилийн дотор уул уурхайн салбар эрчимжих болсноос гол эскпорт нь зэс, төмрийн хүдэр зэрэг түүхий эд болж байгаа талаар ч мөн бичжээ.

Шотландын  “Сандбаггерс” аялал жуулчлалын компанийн захирал Дэвид Скотт 10 гаруй жил Шотландын жуулчдыг Монголд аялуулж, манай улстай танилцуулж буй бизнес эрхлэгч аж.

Тэрбээр ирэх есдүгээр сард Шотландын бизнесменүүдтэй Монгол улсад ирж, яргай загас, виски, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлах гэнэ.

Монгол-Шотландын хамтын ажиллагааны хүрээнд Гласговын их сургууль Монгол Улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, монгол оюутнуудыг Гласговын их сургуульд суралцах боломжийг нээсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж