“ХИТ” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Д.Давааням насанд хүрээгүй охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөгт уруу татсан хэрэгт холбогдсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Д.Даваанямд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ хэргийн талаар хохирогч охидын ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Хэргийн талаар товч дурдвал, Д.Давааням 2010 онд 15 настай У гэх охины продюссер болжээ. Тэрбээр охиныг “Дуучин, од болгоно” хэмээн хуурч, их хэмжээний архи уулгасан байна. Ингээд охин биеэ хянах чадваргүй байдлыг ашиглан, хүчирхийлжээ. Д.Даваанямд хууртсан охин сүүлдээ гэрт нь хонож, өнждөг болж. Улмаар У охин найзынхаа хамт Д.Даваанямынд байх үед гэрээс нь 40 сая төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл алга болжээ. Энэ дагуу Д.Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар У,А нар 40 сая төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргээр шоронд хоригджээ. Гэтэл охид Д.Даваанямыг хүчирхийлдэг байсан талаар гэрийнхэндээ хэлж, энэ дагуу ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж.
Б.Даваахүү
“Өглөөний сонин”
“Өглөөний сонин”