Олимпийн алтан медаль Британийн музейд

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Олимпийн алтан медаль Британийн музейд

Монгол, АНУ-ын уурхайгаас аваргын хүзүүнд очих олимпийн алтан медалиуд Британийн музейн үзмэр болон гялалзаж байна. Лондонгийн олимпийн шагналтнуудад гардуулах 4700 медалийн төлөөлөл болгон дөрвөн алтан медалийг энд ийнхүү дэлгэжээ.
 
Энэ удаагийн олимпийн алтан медаль олимпийн түүхэн дэх хамгийн том бөгөөд хүнд медаль болж байна. Тодруулбал, 400 г жинтэй, 88 мм голчтой бөгөөд 1.2 хувийн алттай. Алтны орцоороо ч мөн хамгийн үнэтэй медаль болж байгаа аж. Музейд зочилсон бараг бүх хүн алтан медалийг барин зургаа авахуулж байгаа гэнэ.
 
Гурван жилийн өмнө Лондонгийн олимпийн медалийн загварыг шалгаруулах уралдаан зарлагдсан. Дэвид Ватсоны олимпийн, Ли Чюнгийн параолимпийн медалийн загвар шалгарсан байна. Дэвид Ватсон уламжлал болсон Грекийн амжилтын охин тэнгэрийг Лондонгийн бэлгэдэл болсон Тэймс голын дүрслэлтэй хослуулж чадсанаараа олимпийн медалийн загварыг өөрөөрөө овоглох эрхтэй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж