“Western Power” компани мэдээлэхдээ ням гаригт хүчтэй салхинд модод цахилгаан дамжуулах шугам дээр ойчсон бөгөөд аадар бороо орсон учир Кардифф болон Суонси хотуудад цахилгаан тасарсан гэжээ. Глостершир гүнлэгийн авто зам дээр 20 гаруй модод унасан байна.
Өнгөрсөн шөнө олон хотуудад 40 мм орчим хур тунадас орсон бөгөөд цаг агаарын албанаас 150 хот сууринд үер болж магадгүй байгааг анхааруулсан юм. Ялангуяа Северн гол урсдаг Шропшир, Херефордшир болон Глостершир гүнлэгүүдэд байдал илүү аюултай байгаа гэнэ. Голын түвшин үерийн хэмжээнд хүртэл нэмэгдсэн байна.
Саяхан хуурайшил болон ган болох дөхөөд байсан Их Британид одоо үер болохоор байгаа нь хүмүүсийн санааг зовоож байгаа юм. Тус улсын 20 сая орчим иргэд усны хязгаарлалт хийхэд хүрч, усны хэрэглээгээ багасгаад байсан ажээ.