Монгол Улсын гурван оюутан ОХУ-ын Екатеринбург хотод хар тамхины хэрэгт сэжиглэгдэн энэ сарын 10-11-нд шилжих шөнө баривчлагдсан билээ. Цагдаагийн байгууллагаас тэднийг шинжилгээнд хамруулж, мансууруулах бодис хэрэглээгүй болохыг тогтоосон ч тус хотын Аюулгүй байдлын зөвлөлөөс “Засаг захиргааны хэв журам зөрчсөн” гэж үзээд ОХУ-аас албадан гаргах шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор тэд тус улсын Свердловск мужийн шүүхэд гомдол гаргасан байна. Энэ сарын 26-нд эдгээр гурван Монгол оюутанд холбогдох хэргийн шүүх хурал тус орон нутгийн шүүхийн танхимд болсон байна. Оюутнуудын хэргийг шүүх ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилж шүүхээс оюутнуудыг албадан нутаг буцаах шийдвэрээ цуцалжээ.
Д.Жаргал