МУГЖ Т.Баясгалан УИХ-ын гишүүн
Д.Батбаяр нар саяхан мэндэлсэн охиндоо Нандинзаяа хэмээх нэр хайрлажээ.
Үнэхээр ч аав, ээждээ удаан хүлээлгэж байж ирсэн охин үр нь болохоор ийн
нэр хайрласан байна. Cаяхан төрсөн бяцхан Нандинзаяа аль хэдийнэ
Элбэгбаяр ахынхаа хайртай дүү болсон гэнэ. Ууган хүүдээ улстөржсөн нэр
өглөө гэгдэж байсан ч үнэндээ бол эв нэгдэлтэй байхыг бэлэгдэн энэхүү
нэрийг хайрласан гэдэг. Дуучин Т.Баясгалан нэг хэсэгтээ охиноо
халамжлаад завгүй байх бөгөөд хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласны
эцэст дахин кино урлагт хүч сорих хүсэлтэй байгаа аж.
Х.Өнөр
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/