Барилгын салбарын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын талаар хэлэлцэнэ

Хятадын "LONGAN" хууль зүйн фирм, "VOLVO" барилгын тоног төхөөрөмжийн групп хамтран ирэх сарын 18-ны өдөр "Хятад, Монголын хөрөнгө оруулагчдын чуулган 2012"-ыг Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн чуулганаар хоёр улсын бизнесийн байгууллагууд хамтран ажиллах төслөө танилцуулахаас гадна Монголын уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулах боломж болон хууль эрх зүйн орчны талаар хэлэлцэх юм.

Чуулганд Хятадын талаас "Шиньхуа" групп, "China Gold Group", "Хятадын Үндэсний хөгжлийн банк" зэрэг 50 гаруй, Монголоос 40 орчим компани оролцохоор урьдчилсан тооцоо гарчээ. Чуулганыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МҮХАҮТ, Хятадын Уул уурхайн холбоо дэмжин оролцож байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж